ДУУ ТУСГААРЛАГЧТАЙ ЧИХЭВЧ ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Дуу тусгаарлагчтай чихэвч бол үр бүтээлтэй ажиллаж амьдрахыг хүссэн хэн бүхэнд зайлшгүй байх ёстой хэрэгсэл юм. Энэ блог нийтлэлээс Та дууг тусгаарлах нь яагаад чухал болохыг мэдэж аваарай.

 

1. АНХААРАЛ ТӨВЛӨРЛИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
Хүрээлэн буй орчны чимээ шуугиан, анхаарал сарниулах зүйлсээс болоод чухал ажлууддаа анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх үе бидэнд цөөнгүй тохиолддог билээ. Энэ чихэвч нь орчны дуу чимээг 85% хүртэл бууруулж чаддаг бөгөөд, нам гүм, бүтээмжтэй орчныг бий болгодог. Хэрэв та дуу чимээ ихтэй оффист суралцдаг эсвэл ажилладаг бол энэ чихэвч ажлаа илүү төвлөрөлтэй, хурдан гүйцэтгэхэд тан туслах болно.


2. ДУУ ЧИМЭЭНЭЭС ТУСГААРЛАГДСАН ОРЧИН ТАНЫГ ХҮРЭЭЛЭХ БОЛНО
Замын хөдөлгөөний чимээ, хүмүүсийн яриа, орчны бусад дуу чимээ зэрэг анхаарал сарниулах чимээнээс холдож, ажлаа амжуулахыг бид хүсдэг билээ. Тэгвэл дуу тусгаарлагчтай чихэвчний тусламжтайгаар та эргэн тойрондоо чимээгүй орчныг бий болгож чадна. Энэ нь танд анхаарлаа төвлөрүүлэхэд шаардлагатай амар амгалан, нам гүм байдлыг өгөх болно. Мөн танд урам зориг өгнө.


3. СТРЕССИЙГ БУУРУУЛНА
Нидерландад насанд хүрэгчдийн 56 орчим хувь нь өдөр тутмын амьдралдаа ямар нэгэн стресст өртдөг гэдэг судалгаа бий. Дуу чимээг тусгаарладаг чихэвч ашиглан стрессээ багасгаж чадна гэдгийг та мэдэх үү? Чимээ дарагч нь гаднын дуу чимээг хааж, хүрээлэн буй орчны дуу чимээний ерөнхий түвшнийг бууруулахад тусалдаг. Энэ нь эмх замбараагүй байдлаас холдон, тайвширч, толгойгоо амраах боломжийг танд олгосноор стрессийг бууруулдаг. Нэмж хэлэхэд энэ чихэвч нь оффис, хөл хөдөлгөөн ихтэй гудамж, нийтийн тээвэр зэрэг дуу чимээ ихтэй орчны дууг маш сайн багасгадаг.


4. ДУУ ТУСГААРЛАГЧТАЙ ЧИХЭВЧ НЬ ТАВ ТУХТАЙ АМРАХАД ТУСАЛДАГ
Та өдөрт хэдэн цаг унтдаг вэ? Хэрэв долоон цагаас бага унтдаг бол дуу чимээ тусгаарлагчтай чихэвч Танд яг хэрэгтэй зүйл юм. Шөнө сайн унтах нь үр бүтээлтэй амьдрахад зайлшгүй шаардлагатай байдаг. Тав тухтай амрах нь таныг илүү сайн төвлөрүүлж, илүү бүтээлч байхад тусалдаг бөгөөд сайн амарсан бие нь өдрийн турш илүү их эрч хүчтэй байх болно. Гэвч олон хүн дуу чимээнээс болоод унтаж амарч чадахгүй байх тохиолдол байдаг.

Дуу тусгаарлагчтай чихэвч бол энэ асуудлыг шийдэх төгс шийдэл юм. Гаднах чимээ шуугианыг дарснаар Та сайн унтаж амарч чадна.

 

5. ХӨГЖМИЙГ ИЛҮҮ САЙН ДУУГАРАЛТААР СОНСОНО
Энэ чихэвч маш их алдартай болсон бас нэгэн шалтгаан бол хүссэн газартаа хөгжмөө хамгийн сайн чанартайгаар сонсох боломжийг бий болгодог. Дэвшилтэт технологийн тусламжтайгаар чихэвч нь гаднах чимээ шуугиан, анхаарал сарниулах хүчин зүйлсийг шүүдэг. Хөгжимд анхаарлаа төвлөрүүлэхэд Танд юу ч саад болохгүй. Гайхамшигтай тод, дээд зэргийн дууны чанар, хэмнэл бүрийг танд мэдрүүлэх болно. Мөн хажуу хүмүүстээ ямар ч саад учруулахгүй дуртай дуугаа сонсох болно.

 

ТА ӨӨРТӨӨ ТААРСАН ДУУ ТУСГААРЛАГЧТАЙ ЧИХЭВЧИЙГ АВААРАЙ!
Дуу чимээ тусгаарладаг чихэвч яагаад бүтээмжтэй амьдрахад зайлшгүй шаардлагатай гэдгийг энд дурдлаа. Эдгээр чихэвч нь орчны чимээг тусгаарлаж, дээд зэргийн дуугаралтыг өгөх чадвартай тул анхаарлаа төвлөрүүлж, илүү сайн төвлөрөхөд тусална. Хичээл, ажил хийх эсвэл өдөр тутмын амьдралын бужигнаанаас түр холдохыг хүсэж байгаа хэн бүхэнд төгс хэрэгсэл юм.

Эх сурвалж: https://freshnrebel.com/

Хариулт үлдээнэ үү

Миний сагс

0
image/svg+xml

Таны сагс хоосон байна

Худалдан авалтыг үргэлжлүүлэх